Паралимпод оролцох баг тамирчид тэмцээндээ оролцохоор Японы нийслэл Токио хотыг зорилоо. Зуны 16 дахь удаагийн Паралимпын наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно. Манай улсын хувьд түүхэндээ хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлогтой. Паралимпод дарвуулт завь, хөл бөмбөгийн оронд бадминтон, таеквондогийн спортууд шинээр нэмэгдсэн. Зуны 16 дахь их наадамд манай улсаас Жүдо, Таеквондо, Байт харваа, Буудлага, Хөнгөн Атлетик, Хүндийн өргөлт гэсэн спортын 6 төрөлд, 11 тамирчин өрсөлдөнө.
Тус наадамд манай улсаас оролцох тамирчид
- Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
- П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
- Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
- Х. Энхтуяа (Пара тэеквондо)
- Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
- Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
- З. Ганбаатар (Пара буудлага)
- А.Мөнхбат (Жүдо) гэсэн тамирчид оролцох юм.