НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвд гурван зуун сая төгрөгийн үнэ бүхий ходоод, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өглөө.
БНСУ-аас хандиваар өгч байгаа уг төхөөрөмж нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг, манай улсад анх удаа орж ирж байгаа аж. НИТХ-ын даргын санаачилгаар хэрэгжсэн энэхүү төсөл нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр болж байна хэмээн эмч, ажилчид хэлж байлаа.
Дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн энэхүү багаж, тоног төхөөрөмж нь:
- Өндөр хүчин чадлын хялбар ашиглалттай зөв зураглалтай бат бөх
- Орчин үеийн техникийн шинэ шийдэл бүхий видео бичлэгийн үед болон зураг авалтын үед HD зураглал үзүүлэх өвчтний шинжилгээнд гарсан мэдээллийг дүгнэх
- Болон бичлэг хийж хадгалах системтэй бөгөөд өөр дээрээ санах ойтой бүхий процессортой
- Өвчтөний мэдээллийг хадгалах мэдээллийн санг өөр дээрээ шууд үүсгэж болдог
- Мэдээллийн баримт болгон буулгахдаа фото принтер ашиглаж болно
- Зураг видео зургийг эх үүсгэвэрт хуулж болдог
- Уян дуран нь эсэргүүцлийн өнцөг үгүй буюу хүссэн зүгтээ эргэж болдог
- Анх удаа HD технологийн системийг бүх үйлдэлдээ ашигласан 1,24 мегапиксель нягтралтай камертай
- Өөрийн гэсэн үйлдлийн системтэй
- Камерийн толгой нь дэлгэмэл өнцгөөр буюу том өнцгөөр хардаг
- Бусад бүх дурангийн жижиг хэрэгсэл таардаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.