Ирэх сарын 1-ний өдөр “ДҮНЖИНГАРАВ”-ын баруун талын замыг хаана 

2021-06-29 Нийслэл

Дүнжингарав захын баруун талын замыг хааж, төмөр замын гарам засна гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарам засах ажил 2021 оны 07 дугаар сарын 01-ний 06:00-20:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд жолооч, замын хөдөлгөөнд оролцогчид цагаа зөв төлөвлөн болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.