Түүх, соёлын 200 орчим дурсгалыг хамгаалалтад бүртгэжээ

2021-06-24 Нийслэл

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд нэг удаа тоолдог. Хамгийн сүүлд хийсэн үзлэг тооллогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт 217 тэсийн 479 үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байгааг тогтоожээ.

Тэгвэл дээрх соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газруудыг улс, аймаг, нийслэл, дүүргийн хамгаалалтад авч, талхлагдахаас сэргийлдэг журамтай. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гарган, түүх, соёлын үл хөдлөх 200 орчим дурсгалыг харьяа дүүргийн хамгаалалтад бүртгэлээ.

Ингэснээр түүх, соёлын дурсгал болох зарим хөшөө, археологийн дурсгалууд устгагдаж нураагдахгүйн зэрэгцээ арчлалт, хамгаалалтыг хариуцагч тодорхой болж буй онцлогтой.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.