Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдлаа.
Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах 29 багц ажил хийх явц 92 хувьтай, хоёрдугаар үе шатанд хэрэгжих Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв байгуулах ажлын хүрээнд 22 багц ажил хийх явц 24 хувьтай, гуравдугаар үе шатанд хэрэгжих Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил 1.8 хувьтай байгаа юм. Хэдийгээр цар тахлын улмаас зарим ажил удаашралтай байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар ажиллана гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.
Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой энэхүү төслийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн банк сэтгэл хангалуун байгааг тус банкны мэргэжилтэн Arnuad Heckmann хэллээ. Мөн цэцэрлэг, бизнес инкубатор төв зэрэг нийгмийн хэрэгцээг хангах асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлж байгааг Барилга, хот байгуулалтын яам дэмжиж байгааг хэлсэн юм.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.