Хотын захиргааны шинэ байрыг Covid 19-ийн түр эмнэлэг болгохоор болжээ. Тодруулбал, Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн зургаан дүүргийн удирдлагууд биечлэн, бусад хэлтэс, албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.
Мөн УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр (2021.06.20) нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлтээр 1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн хамгамжийг 1000 баллоноор нэмэх талаар мэдээлсэн билээ.
12 минутын өмнө
25 минутын өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.