Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 11-13-ны хооронд иргэдээс нийт 705 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.51 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 46 иргэн хандсанаас 23 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариулт өгчээ. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38, явуулын найман цэгээр 79 багийн 443 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
Зургадугаар сарын 3-ны өдрөөс шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байна. Хөдөө, орон нутагт халдварын тархалт ихсэж байгаатай холбогдуулан вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэснээс бусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино.
Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
Баянгол дүүрэг-89121177
Баянзүрх дүүрэг-1900-1063, 70150065
Багануур дүүрэг-70212903
Багахангай дүүрэг-7049103
Сүхбаатар дүүрэг-70003910
Сонгинохайрхан дүүрэг-79976000, 70172827, 70172313
Хан Уул дүүрэг-70043085
Чингэлтэй дүүрэг-70007105
Налайх дүүрэг-70233464
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.