Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаад үерийн усны улмаас гүүр нуржээ. Зарим айлууд үерийн усанд автсан ба үерийн хамгаалалтын бүсэд 1098 айл бна. Нөхцөл байдал хүндхэн байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.