Н.Түвшинбаяр өөрийн хүсэлтээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болжээ

2021-05-27 Амрах агшин
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болжээ

Н.Түвшинбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Тархины хүнд бэртэл гэмтэл авсаны улмаас түүнийг БНСУ руу эмчлүүлэхээр авч явсан. Улмаар Н.Түвшинбаяр “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар шалгагдаж буй юм. 

Тиймээс тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. 

Энэ талаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярт ёс зүйн ямар хариуцлага тооцох талаар албан бичиг хэд хэдэн удаа ирсэн. Хэд хоногийн өмнө уулзахад Н.Түвшинбаяр ерөнхийлөгч ёс зүйн хариуцлага өөрөө өргөдлөө өгье гэсэн” гэжээ. Гэхдээ МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгөөгүй байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.