Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2021-05-26 Нийслэл


УИХ 2019 оны арванхоёрдугаар сард Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Бурхан багшийн Их дүйчэн өдрөөр бүх нийтээрээ амарч байхаар болсон. Энэхүү өдөр нь маргааш тохиож, нийтээрээ амрахаар болоод байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баталсан НИТХ-ын тогтоолд “Автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй” хэмээн заасан байдаг юм. Тиймээс өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.