Дүүрэг бүрт иргэдэд хүрч үйлчлэх тусламжийн баг ажиллаж байна

2021-04-19 Нийслэл

 

“Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж, иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж байна ” гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Учир нь, коронавируст халдвар авч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж,  Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар болсон байна. Энэхүү тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.