Харин С.Эрдэнийн тал дөрөвдүгээр сарын 25-нд тодруулах намын даргын сунгааны хугацааг наашлуулж, энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч Баасан гаригт /2021.03.20/ нэр дэвшигчдийг батламжлан цахим сурталчилгаагаа эхлүүлсэн. Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигчид бүртгүүлсэн.
Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуулийн санал хураалтад гишүүд нь биечлэн саналаа өгөх бол С.Эрдэнийн талын сонгуулийг цахимаар зохион байгуулна. Нэг өдөр санал хураалт болж байгаа учраас С.Эрдэнийн тал санал хураалтыг нэгтгэж явуулах саналыг Ц.Тувааны талд тавьсан боловч хүлээж аваагүй байна. Хэрэв гуравдугаар сарын 28-ныг хүртэл дээрх асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй тохиолдолд АН-ын гишүүд нь намын даргаа тодруулах сонгуульд хоёр тусдаа саналаа өгөх юм байна. Ингээд л тус намын ирээдүйг Улсын Дээд шүүх хоёр тийш нь болгох биз ээ…