Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөв

2017-05-26 Нийслэл

Энэ оны “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаад байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг өнөөдөр болов.

Өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгт дүүргийн 28 хорооны 150 гаруй иргэн хүрэлцэн ирснээс 60 гаруй нь өөрсдөдөө тулгараад буй асуудлуудад зөвлөгөө мэдээлэл авлаа.

“Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийн үеэр иргэд хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, газар, СӨХ-ийн үйл ажиллагаа, гэрээ, гэмт хэрэг, хүүхдийн асран хамгааллын талаар асуултыг түлхүү асууж байсан хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид хэлж байсан юм.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.