Сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин нас баржээ

2021-02-7 Мэдээ, мэдээлэл
Сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин нас баржээ

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр гайхалтай тамирчин өнөөдөр/2021.02.07/ зуурдаар таалал төгсчээ.

Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул болон Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар нас барсан байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг архи уусан үедээ нэгнийхээ аминд хүрээд, амиа хорлосон гэх мэдээлэл байгаа ч цагдаагийн байгууллага маргааш энэ талаар тайлбар өгнө гэв.

Т.Их-Уулын хувьд сагсан бөмбөгийн тамирчны замналаа О.Баярцогт багшийн удирдлага дор Этүгэн Ирвэсүүд багаас эхлүүлж, Сербийн Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн 23 Стормс багт хүчин зүтгэж байсан юм. Харин Х.Цогтсайханы хувьд Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байв.

 

Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэе.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.