420 мянган өрхөөс шинжилгээ авах бэлтгэл хийж байна

2021-02-4 Нийслэл

Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гараад буй.

Тус хугацаанд нийслэлийн 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэхээр болсон.

Ингэхдээ эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллаж, өдөрт 42 мянган шинжилгээ хийх бөгөөд 73 цэгт шинжилгээний цэг (шаардлагатай бол 90 гаруй хөдөлгөөнт шинжилгээний цэг нэмж байгуулна) байгуулна гэдгийг Шадар сайд А.Амарсайхан хэлсэн юм.

Тэгвэл шинжилгээ авах ажилд хэдэн хүн оролцохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Аяны хүрээнд нийслэлийн 411,420 өрхийг арав хоногт багтаан шинжилгээнд хамруулахаар болсон тул хүн хүч, техник шаардсан ажлыг зохион байгуулалттай хийх шаардлагатай. Аяны хүрээнд төрийн 16,691 албан хаагч ажиллана. Иймд агентлаг, газрууд мэргэжлийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахин, бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгож байна” хэмээн өчигдөр НОК-ын хурлын үеэр хэлэв.

Шинжилгээ авах нэгдсэн цогц төлөвлөгөөг нийслэлийн харьяа агентлаг, байгууллага, дүүргүүд болон НЗДТГ-аас идэвхийлэн оролцож боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлийг УОК өгчээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зарчмаар оношилгоо явуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж байна. Оношилгоог хэрхэн зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж байгаа. УОК-ын шийдвэрийг Засгийн газар баталгаажуулсны дараа Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэдгийг өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.

Шинжилгээ авах ажилд оролцох төрийн албан хаагчдыг салбараар нь ангилан харвал:

Нийслэлийн Эрүүл мэндийн газар – 6,934
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар- 536
Нийслэлийн Онцгой байдлын газар- 876
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар -2,790
Багануур, Багахангай, Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохйархан, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс нийт – 4,350
Нийслэлийн Авто замын газар- 103
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар- 24
Нийслэлийн Архивын газар- 61
Нийслэлийн Аялал жуулчлалын газар 17- хүний
Нийслэлийн Байгаль орчны газар 34 хүн
Нийслэлийн Боловсролын газар 37 бэлдэж
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 96 хүн
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 36 хүн
Нийслэлийн Дотоод аудитын газар- 29 хүн
Нийслэлийн Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлт инженерчлэлийн газар – 26
Нийслэлийн Мэдээлэл технологийн газар – 27
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар- 280
Нийслэийн Орон сууц, дэд бүтцийн газар 24
Нийслэлийн Соёл урлагийн газар- 14
Нийслэлийн Спорт хороо -9
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар- 33
Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар –25
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар- 22
Нийслэлийн Шинжлэх ухаан инновацийн газар -34
Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар- 61
Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар -51
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар -87
Хотын стандарт аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар -42 хүн гаргаж ажиллах аж.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.