БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллана

2021-02-3 Нийслэл

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдөр /2021.02.03/-өөс эхлэн хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээлэв. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхтэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ.

Өнгөрөгч 12 дугаар сарын 16-нд тус эмнэлэгт “COVID-19”-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумих зорилгоор түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.