Чуулганы танхимаас
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш хуралдах товтой байсан ч хойшилсон билээ. Харин өнөөдөр хуралдаж, яг одоо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар үндсэн чиглэлтэй холбоотойгоор гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
Сангийн яамнаас ирэх оны улсын төсвийг 7,3 их наяд төгрөг байхаар тооцсон гэдгээ мэдэгдсэн. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлж буйгаар ирэх онд 100 орчим ажлын байрны бодлогын арга хэмжээг тусгасан байна. Учир нь улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед боловсролтой ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэнийг холбогдох газраас тодруулсан. Тиймээс эл тоог бууруулахаар ирэх оны үндсэн чиглэлд тус асуудлыг тусгажээ. Тэрбээр “Төрийн албаа томруулах боломжгүй, хувийн хэвшил ч нөхцөл байдал хүнд байна. Тиймээс боловсролтой ажилгүйчүүдийг МСҮТ-д сургаж, давхар мэргэжил олгох төлөвлөгөөтэй байгаа” хэмээн онцлов. Мөн “Мөнгөний бодлого бууруулах бодлого явж байгаа. Өчигдөр ОУВС-гийн хөтөлбөр батлагдсан. Зээлжих зэрэглэлээ бууруулах юм бол зээлийн хүү ч буурна” гэдэг сайхан мэдээг дуулгалаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Салбарын хөрөнгө оруулалтыг жигд хүртээмжтэй байлгах тал дээр ямар арга хэмжээ авах” талаар салбарын сайдын үгийг сонсохыг хүссэн.
О.Сэлэнгэ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.