Хэрхэн инстаграм хөгжүүлэх вэ

2023-04-18 Амрах агшин

ЦАХИМ МЭДЛЭГ 

Инстаграм нь орчин үеийн хэрэглээнд нэвтэрч, хувь хүн гэхээсээ илүү бизнесийн үйл ажиллагаандаа ашиглагддаг болжээ. Тиймээс инстаграм аккаунт хэрхэн үүсгэх талаар мэдээлэл орууллаа. 

Ухаалаг утсандаа татаж авсан Инстаграм апп-аа нээх үед танд Log In With Facebook болон Sign Up With Phone or Email гэсэн 2 сонголт гарч ирэх бөгөөд та алийг нь ч ашиглаж аккаунтаа үүсгэж болно. Гэхдээ та бизнес и-майлээ ашиглах ёстой.

Үүний дараа та account details хэсэгрүү очно.  Full Name хэсэгт өөрийн бизнес буюу байгууллагын нэрийг бичнэ.  Username гэдэг нь та Инстаграм аккаунт хэрэглэгчдэд ямар нэртэй харагдах нэр юм. Тиймээс байгууллагынхаа нэрийг бичих нь зөв юм.

Username-ээрээ амархан тогтоогддог, хайж олоход амархан, бичихэд хялбар нэр сонгож авах нь их чухал. Хэрэв таны ашиглах гэж буй нэр аль хэдийн ашиглагдсан байх юм бол тухайн нэрнийхээ араас —–mongolia эсвэл —–official гэж залгана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.