Билл Клинтон, Стив Жобс шиг бусдыг өөртөө соронзон мэт татдаг хүний амьдрал ямар байдаг тухай та өмнө нь төсөөлж байсан уу?
Таныг өрөөнд орж ирэхэд хүмүүс тэр дор нь анзаарч, үг бүрийг чинь чих тавин сонсож, үйлдэл бүрээ таны таалалд нийцүүлэх гэж хичээдэг байсан бол амьдрал тань ямар байх байсныг та төсөөлөөд нэг үз дээ. Харизмтай хүний амьдрал ийм л байдаг.
Харизмын хүчээр та бусдад таалагдаж, тэдний итгэлийг хүлээхээс гадна хүмүүс танаар удирдуулахыг хүснэ.
Та манлайлагч, эсвэл манлайлагч болохыг хүсдэг нэгэн бол харизмын ачаар та хамгийн шилдэг хүмүүсийг компанидаа татаж чадна. Удирдагч нь харизмтай бол хүмүүс илүү сайн ажиллаж, ажлынхаа ач холбогдлыг сайтар ухамсарладгаас гадна чадварлаг боловч харизмгүй удирдагчтай харьцуулахад харизмтай удирдагчдаа ажилчид нь илүү их итгэдэг болохыг судалгааны дүн харуулжээ.
Харизмтай удирдагчид нь бусдыг “өөрийн зорилгын төлөө чин үнэнчээр зүтгүүлж, тэднээр ажлын шаардлагыг давуулан биелүүлж, ажлын төлөө хувийн ашиг сонирхлоо хүртэл золиослоход хүргэдэг” гэж Уортон Их Сургуулийн Бизнесийн профессор Роберт Хаус хэлсэн байна.
Зарим борлуулагч бусдаасаа тав дахин илүү борлуулалт хийдгийн нууц нь ердөө харизм л байдаг. Хөрөнгө оруулагчдыг өөрсдийг нь хүрч ирэхэд хүргэдэг бизнес эрхлэгч байхад банкнаас зээл гуйх бизнес эрхлэгч бас байдаг учир нь мөн л харизмд байдаг. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, багш нартай нь учир зүйгээ ололцож, айл хөршүүд дундаа хүндтэй байхыг хүсдэг гэрийн эзэгтэйд ч харизм хамаатай. Их сургуульд орох ярилцлагаа амжилттай өгөхийг хүссэн ахлах сургуулийн сурагчид, сурагчдын зөвлөлийн байгууллагад удирдах албан тушаалд өрсөлдөж буй хүүхдүүдэд хүртэл харизм тус болно. Найз нөхөд дундаа нөлөө бүхий нэгэн байж, нийгмийн харилцаанд өөртөө илүү итгэлтэй байхад тань харизм дэм өгнө. Харизмыг хэрхэн бий болгох, хөгжүүлэх талаар илүү дэлгэрэнгүйг “харизм” ном танд өгүүлэх болно.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.