Зүүн Азийн тамирчид 2023 онд Улаанбаатарт цугларна

2021-01-21 Мэдээ, мэдээлэл

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Улаанбаатар спорт менежмент” компанийн газрын дарга Ц.Бат-Энх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улс уг наадмыг зохион байгуулах эрхийг 2017 онд авч, Зүүн Азийн наадмын холбоо (EAGA), Улаанбаатар хот, Монголын үндэсний олимпын хорооны гурван талт гэрээнд Тайжүн хотноо албан ёсоор гарын үсэг зурсан юм. Дээрх наадамд бүс нутгийн буюу Монгол, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Японы 14-18 насны залуучуудын баг тамирчид спортын 12 төрлөөр өрсөлдөнө.

Мөн “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах хороо удахгүй байгуулагдах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.