Өнөөдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд унадаг дугуй хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, хурлын ажлын албаны дарга Д.Азжаргал,Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Буянжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Орших болон цагдаагийн албан хаагчид, урамшилт эргүүлүүд, иргэд оролцлоо.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аж ахуйн нэгж байгууллага олноор төвлөрдөг, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг байршлуудад дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд тус зөвлөлийн дарга Э.Ганбат “:…Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд дугуйт эргүүлүүд ажиллана. Ингэснээр иргэдийн маань болон гадаадын жуулчдын аюулгүй амгалан зорчих орчин нөхцөл сайжирна. Үүнийг дагаад олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэлээ.
Ийнхүү Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Дэлхийд алдартай дугуй үйлдвэрлэгч “GIANT”компанийн 2018 оны загварын зургаан дугуйгаар дээрх гудамж, талбайд эргүүлд гарна.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.