НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2021-01-20 Нийслэл

Хотын даргын захирамж

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хотын дарга хүлээн авч, захирамж гаргажээ.

“Өргөө” амаржих газарт амаржсан эхийг коронавирусийн халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийн бухимдлыг дагуулж, өнөөдөр төв талбайд тайван жагсаал болсон.

“Өргөө” амаржих газар засаг захиргааны нэгжийн хувьд нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага болон “Өргөө” амаржих газрын удирдлагад хариуцлага тооцох талаар албан тоотыг хүргүүлсэн талаар мэдээлээд байсан юм.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.