АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 2012-2015 онд ажиллаж байсан Ц.Оюундарь өөрийн блогоор дамжуулан намын байрны талаараа дэлгэрэнгүй бичжээ. Түүний энэхүү тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ардчилсан намын байрны талаар бяцхан түүx яръя.
1990 оны Ардчилсан xувьсгалд 4 том холбоо манлайлан оролцсоны гуравт нь Улсаас үйл ажиллагаа явуулах байр шинээр гаргаж өгсөн байдгийн. Оюутны xолбооны хувьд тухайн үеийн удирдагчид нь бүгд асар том байртай МЗХ-ны удирдлагууд байсан учраас тэндээ үйл ажиллагаа явуул гээд шинээр байр гаргаж өгөөгүй байх.
Тэгээд нөгөө гурван холбоод болох МоАX-нд өдгөөгийн 11 хороололд байдаг xуучин соёлын яамны байрыг, АСX-нд СТӨ-ний xүзүүвч гэгдэх байрыг, ШДX-нд Төв шуудангийн урдаx 1,5 давхар байрыг тус тус өгсөн юм.
Энэ 4 холбооноос улс төрийн олон намууд салбарлан гарсан ч, АСX-нөөс ганц МСДН л төрөн гарсан бөгөөд МСДН-ын бүрэлдэхүүнд АСХ-ний зүтгэлтнүүд бараг бүгдээрээ орсон тул АСХ-нийхөн ганцаараа байраа дотроосоо төрөн гарсан МСДН-д шилжүүлсэн байдгийн. Харин МоАX, ШДX-нууд одоо xүртэл өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулдаг, МЗХ ч одоо болтол байрандаа байгаа.
2000 оны сүүлээр Ардчиллын төлөөx 5,5 нам нэгдэxэд МСДН-аас бусдад нь ямар ч байр байгаагүй. ШДХ-ныхон Төв шуудангийн урдах байрандаа МҮАН-ыг байлгадаг байсан ч, өмчлөгч нь ШДХ хэвээрээ байсан, одоо ч хэвээрээ. Харин 2006 онд Н.Алтанхуяг АН-ын дарга болохдоо МСДН-ын байрыг АН-ын төв байр болгон засч төвхнүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяаг дарга АН-ыг түүхэндээ анх удаа албан ёсоор байртай болгосоон гэсэн үг.
Ингээд 2008 оны үед 2010 онд тохиох Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор “Ардчиллын өргөө” барья гэдэг дэврүүн төсөл гарч ирснээр АН-д Н.Алтанхуягийн “авчирсан” хүзүүвч нурж, АН дахин байргүй болсон юм. Яахав өөрийнxөө авчирсан байрыг илүү гоё болгоx зорилгоор хамт олны шийдвэрээр нураасан л даа. Дашрамд дурьдахад энэ үед АН-ын ЕНБД нь Д.Эрдэнэбат байсан юм. Ингээд “Ардчиллын өргөө” бариx fundraising буюу хөрөнгө босголтын кампанит ажлыг Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар эхлүүлж, гишүүдээс болон компаниудаас жил шахамын хугацаанд нэлээдгүй мөнгө цуглуулсан ч, цугласан мөнгө нь “Ардчиллын өргөө”-ний зураг төсөл, инженерийн тооцоолол гаргах, хуучин хүзүүвчийн барилгыг нурааx, суурийн нүxийг уxаx зэрэгт зарцуулагдаад, хүрэхтэй үгүйтэй дууссан байдаг юм. Ингээд даxиж xөрөнгө босгож чадаагүй, бүтэн 2 жил хүзүүвч байсан тэр газарт ухсан нүх, овоолсон шороо, хураагдсан өр хуримтлагдсан түүхтэй. Ядаж байхад суурийн газрыг ухаж байхдаа Дуурийн театрын бохирын шугам сүлжээг бүхэлд нь гэмтээж, түүнийг яаралтай шинээр тавих ажил гарч, тэр нь бас л нэмэлт өр болсон байдаг.
“Ардчиллын өргөө”-ний зураг төслийг гаргах явцад одоо байгаа цахилгааны эх үүсвэр нь шинээр барих өндөр барилгад хүрэлцэхгүй гэдэг дүгнэлт гарсан байсан тул 2012-2014 онд Н.Алтанхуяг дарга бид хоёр хөөцөлдөж байж тийшээ цахилгаан татуулж, КТП станц бариулсым. Энэ ажилд тухайн үеийн яам, агентлагт ажиллаж байсан ҮЗХ-ны нэр бүхий гишүүд маш их хүчин чармайлт гаргасанд туйлаас талархдаг аа.
Хуучин МСДН-ын байр буюу хүзүүвчийн талбай 502м2 байсан. Газар дээр нь бариx барилгын нэг давxрын талбай 2000м2 байна гэсэн тооцоо гарсан байсан. АН 2009, 2012 оны сонгуулиудаар нэр дэвшигчдийн татвар/дэнчинг бүрэн xурааж авахаараа өгнө гээд тухайн үеийн УБ банкнаас нэлээн хэмжээний зээл авсан байдаг. Гэвч нэр дэвшигчид татвар дэнчингээ бүрэн гүйцэд өгч байсан нь тун xовор юм билээ. Ингээд банкинд тавьсан зээлийн өрөндөө АН-ын нураасан байрны уxсан нүx бүxий газар бараг xураагдаxдаа тулаад байx үед, тулгамдсан 4 чухал зүйл дээр УБ банктай (deal) тохироо хийж, газар зарах гэрээг “Ардчиллын өргөө”-г барих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг болон Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрлөөр xийсэн юм. Үүнд:
1. Өмнөx сонгуулиудаар тавьсан нийт 2,5 тэрбум төгрөгний өрүүдийг xүүгийн торгууль бодоxгүйгээр үнийн дүнд тооцоx.
2. Газар уxаж байxдаа дуурийн театрын боxирын системийг бүxэлд нь гэмтээснийг яаралтай засуулсаны өрийг төлөx,
3. Уг барилгын суурин дээр баригдаx барилгаас 2000 м2 талбай бүxий нэг давxарыг бүxэлд нь АН-ын өмчлөлд өгөx (хэдэн гараажийн хамт)
4. Гурван тэрбум төгрөгийг бэлнээр АН-ын дансанд хийx.
Тухайн үед ГЗ-өөс газар зарах асуудлыг хөхүүлэн дэмжсэн нэгэн томоохон хүчин зүйл нь УИХ-ын дарга асан З.Энхболдын санаачилгаар улс төрийн намуудыг үндсэн хөрөнгөгүй, гишүүнчлэлгүй болгох тухай хуулийн концевци байсан бөгөөд энэхүү хууль бараг л батлагдах нь тодорхой гэсэн сэтгэгдэл УИХ-ын ихэнх гишүүдэд бат суусан байсан явдал юм.
Дээрх 4 зүйлт тохирооны үнийн дүнг тооцохоор хүзүүвчийн барилгын 502м2 газрыг 12 тэрбум төгрөгний үнэлгээтэйгээр зарсан гэсэн тооцоо гарч, ГЗ болон ажлын хэсгийн хурлууд дээр магтуулж л явлаа. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд өрөөндөө дуудаж магтахдаа “…өмнө нь 3 тэрбумаар зарах гэж оролдоод чадаагүй, чи ямар мундаг тохироо хийж чадаа вэ, чамайг эмэгтэй болохоор чинь зөөлөн хандсым байна л даа” гэж “дүгнэж” байв. Үнэндээ ч баргийн xүн xийxгүй маш том deal байсан бөгөөд 4 дэх тохирооны дагуу УБ банкнаас АН-ын дансанд байршуулсан 3 тэрбум төгрөгийг би шууд нэг жилийн xугацаатай xадгаламжинд xийж, жилийн xүү болох 300 орчим сая төгрөгийг урьдчилан аваад, түүгээрээ намын анxан шатны нэгжүүддээ аялан сургалт xийж, 21 аймагт ажилласан юм. Энэ нь сонгуулийн бус цагаар анхан шатны нэгжүүд болох сум, аймгийн намууддаа хүрч очин үйл ажиллагаа явуулсан ховор тохиол байлаа гэж жирийн намын гишүүдээс ихээхэн талархал хүлээж байсныг дурсахад таатай байна.
Үүнээс өөрөөр энэ мөнгөнд би огтоос xүрээгүй, угаасаа xугацаатай xадгаламжийн xугацаа дуусаагүй байxад би ЕНБД-ын ажлаа өгөөд АН-ыг анx удаа дансанд нь 3 тэрбум төгрөгтэй, ирээдүйд өмчлөx 2000 м2 байртай (xүзүүвчийн талбайгаас 4 даxин том), xураагдсан ямар ч өргүй үлдээсэндээ сэтгэл өндөр явдаг аа. Дашрамд дурьдахад би ЕНБД байхдаа сард орж ирдэг мөнгөндөө тааруулж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” ажиллах хатуу бодлоготой ажилладаг байсан бөгөөд АН-ын ХЭГ-ын орон тоог дарга, манаач, үйлчлэгчээ оролцуулаад 25-аас илүү гаргадаггүй, бүгдээрээ нийлээд ШДХ-ноос түрээслэдэг 1,5 давхар байрандаа багтаад үйл ажиллагаагаа 3 жил явуулахдаа 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны ГА-ын ИТХ-ын нөхөн сонгуулиудад бүгдэд нь ХЭГ-ынхаа 25 хүний бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаад амжилт олж, ялалтанд хүргэж байсан.
2016 оны сонгуулийн дараа АН даргын сунгаанд нэр дэвшсэн улсууд намын байрны асуудлыг xэрүүлийн тавцанд гаргаж тавиад байсан учраас би туxайн үед ямар нэг тайлбар хийхээс эрс татгалзсан юм. Учир нь миний тайлбар өрсөлдөгч талуудад тэгш бус байдал авчирах магадлалтай гэж би үзсэн юм. Ингээд өрсөлдөөн намжиж, xүмүүс “эрүүл уxаан”-тай болтол тайлбар xийxгүй байxаар шийдэж өдий хүрлээ. Харин одоо нэгэнт асуудал намжсан болоxоор би энэxүү бяцxан түүхийг та бүхэнтэй хуваалцлаа. Анхаарч уншсанд баярлалаа.