Н.Номтойбаярт холбогдох эцсийн шатны шүүх хурал хойшиллоо

2021-01-8 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийг Дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэхээр товлосон байсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралдаан хойшлогдсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээгээд байсан юм.

Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.