QR кодыг хуурамчаар хийж, бусдад зарвал эрүүгийн хариуцлага тооцно

2020-12-28 Мэдээ, мэдээлэл

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна. Мөн хоёр машины дунд нэг QR код ашиглах, огт кодгүй авто машин хөдөлгөөнд оролцох нь тасрахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

QR кодыг хуурамчаар хийж, бусдад зарвал эрүүгийн хариуцлага тооцох хуультай.
Жолооч та авто машиндаа код аваагүй л бол хөдөлгөөнд оролцох эрхгүй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.