УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Эрээн -Замын-Үүдийн боомтод төвлөрөөд буй ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлээ.
Энэ сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өчигдөр 140 автомашины ачааг солилцжээ.
Тодруулбал, экспортын 10, хувиараа хүсэлт гаргасан 31, хүнс ногооны ес, нүүрсний дөрөв, ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүлсэн байна.
Замын-Үүд-Эрээн боомтын тухайд 50 монгол жолооч ажиллаж байгаа. Тэд Хятадын талд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм.