Траншейнаас нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ

2020-12-26 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Шинэ хотхоны зүүн талын дулаан дамжуулах шугамын худагт хүний цогцос байна” гэсэн дуудлагыг өчигдөр шөнийн 02.56 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 3.10 цагт очиж, нэр, нас хаяг, тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.