Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт PC тоглоомын газар нууцаар үйл ажиллагаа явуулж байжээ. Тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өчигдөр /2020.12.24/ дээрх хэргийг илрүүлсэн байна. Тухайн PC тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй, гар ариутгагч байрлуулаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй зэрэг олон зөрчил илэрчээ. Тиймээс тус PC тоглоомын газрыг Зөрчлийн хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгожээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.