Цагаан давааны хогийн цэгт Covid-19 халдвар гарсан нь батлагдлаа

2020-12-23 Нийслэл

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.12.23/ мэдээлэл хийлээ.


Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат: Цагаан давааны хогийн цэгт Covid-19-ийн эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлэхээр болсон гэлээ.

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21-28-ны хооронд 80.000-90.000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.22/ байдлаар 6086  иргэн шинжилгээнд хамрагджээ.

Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээг 19 цэгт хийж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 13720 иргэн шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд авч байгаа бөгөөд иргэд иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Баянзүрх дүүрэгт цагдаагийн алба хаагч Covid-19 халдвар авсан” гэх мэдээлэл цацагдсан нь ташаа,  Баянзүрх дүүрэгт цагдаагийн алба, хаагчид халдвар аваагүй  хэллээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.