Наргиа-Ажлын байрны нэршил ба амьдралын үнэн төрх

2022-04-25 Амрах агшин

Хоржоонтой Хоролмаа

Хаа сайгүй ажлын зар дүүрэн байх хэрнээ ажилгүй иргэдийн тоо өсөөд байгаа биз… Хоролмаа нь санаа хэлье… Яахав, хүмүүс бас ярьдаг л даа, зар тавьж байгаа нөхдүүдэд л хамаг асуудал байна, түүнээс биш монголчууд ажил хийх дургүйдээ биш шд гээд…
-Найз маань ярьж байна.
-Худалдагч авна гээд зар өгсөн чинь хүн ирдэггүй гэнэ.
Худалдааны төлөөлөгч авна гээд зар өгсөн чинь ганц хоёр хүн үзэгдэж гэнэ.
Брэнд менежер авна гээд зар өгсөн чинь хаалгаар багталцахааргүй олноороо ирсэн гэнэ шүү. Олноос сонгож авсан нэг нөхөр “БРЭНД МЕНЕЖЕР” гэсэн том албан тушаалтай худалдагчаа сэтгэл хангалуун хийгээд сууж байгаа гэнэ.
Тэгэхээр та нар ингэ:
♥️ Сантехникийн слесерь ажилд авах гэж байгаа бол – Халуун, хүйтэн ус зохицуулалтын албаны дарга
♥️ Цэвэрлэгч ажилд авахаар бол – Байгууллагын нүүр царай хариуцсан менежер
♥️ Бэлтгэгч тогооч хэрэгтэй бол- Туслан гүйцэтгэх хэлтсийн дарга
♥️ Ресешн авах бол –Угтах хэсгийн менежер
♥️ Нярав бол-Бараа олголт, хангамжийн албаны дарга
♥️ Цай зөөгч, туслах авах бол – Үйл ажиллагааны менежер
♥️ Баасны машины жолооч авах бол – Ялгавар бүтээгдэхүүний тээвэрлэлтийн мэргэжилтэн
♥️ Манаач авах бол- Аюулгүй албаны менежер
♥️ Зөөгч-Рестораны туслах менежер
♥️ Барилгын туслах ажилчин-Угсралт хариуцсан мэргэжилтэн
♥️ Орифлэймчин-Гоо сайхны зөвлөх
♥️ Хэрбалайфчин-Эрүүл мэндийн зөвлөх
♥️ 00-ийн үйлчлэгч-Нийтийн бие засах өрөөний асуудал эрхэлсэн захирал гэх мэт
Эцийст, нэрийн хуудас дээрээ албан тушаалаа бичээд бусдад тараах нь чухал болохоос нэдэр дээрээ юу хийдэг нь хэнд хамаатайм… Аа бас зар дээрээ дараа төлбөрт утас тавихгүй бол тоож залгахгүй шүү… Монголчууд тэнгэрлэг заяатай, бурханлиг угсаатай, их хаадын үр сад гэдгийг мартаж үл болно.
А.Хоролмаа

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.