БЗД-ийн 14-р хорооны 49-р байрны цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ

2020-12-15 Нийслэл

БЗД-ийн 14-р хорооны 49-р байрны нэгдүгээр орцны цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн ажиглалтад шилжүүллээ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тус байрны иргэдээс 14 хоногийн хугацаанд дахин халдвар илрээгүй бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ-өөс PCR шинжилгээг 3 удаа давтан авахад сэжигтэй тохиолдол гараагүй юм. Тиймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн ажиглалтад шилжүүллээ. Мөн тус байрны 1200 метр квадрат талбайд батлагдсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүлжээ. Тус дүүргийн 4, 8, 9, 10, 14, 22-р хороонд коронавирусийн нийт 27 тохиолдол бүртгэгдээд буй юм.

Тиймээс оршин суугчдад мэргэжлийн байгууллагууд болон дүүрэг, өрхийн эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрийн тусгаарлалтын журмыг дагаж мөрдөн коронавирусээс хамтдаа сэргийлэхийг уриалж буй юм.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.