Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 15-нд асаана

2020-12-11 Нийслэл


Жил бүр нийслэлийн төв талбайд шинэ жилийн гацуур мод сүндэрлэдэг. Энэ ажил эхэлж сүлд модны тулгууруудыг Чингисийн талбайд өнөөдрөөс /2020.12.11/байрлуулж байна. Үүний дараагаар модоо засч, чимэглэлээ зүүх юм.

Сүлд модны гэрлийг энэ сарын 15-нд асаана. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайд баярын цэнгүүн болдог уламжлалтай. Гэхдээ энэ жилийн тухайд шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 4-нд гаргасан. Тухайн үед Covid-19 халдвар дотоодод гараагүй байсан юм. Дээрх шийдвэрээс хойш долоо хоногийн дараа дотооддоо анх халдвар алдаж, хатуу хөл хориог тогтоогоод байгаа билээ. Ирэх Даваа гаригаас эхлэн хатуу хөл хориог сулруулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж буй. Ингэхдээ олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах нь хориотой учраас иргэд гэр бүлийнхээ хүрээнд ёслон шинэ оноо угтана.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.