Нийслэлийн зургаан дүүрэг дэх зах, худалдааны төв, дэлгүүрт шалгалт хийжээ

2020-12-10 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн зургаан дүүрэг дэх зах, худалдааны төв, дэлгүүрт хийсэн хяналт шалгалтын талаар ШӨХТ-гаас өнөөдөр танилцууллаа.

“Хүчит шонхор” зах:

Жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай 7300-7500 төгрөг, хонины цул мах 7300-8000 төгрөг, үхрийн ястай мах 8500-10500 төгрөг, үхрийн цул мах 9000-11500 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөг байна.

Үүнийг өмнөх өдрийнхтэй харьцуулбал хонины ястай махны доод үнэ 100 төгрөгөөр, үхрийн ястай махны доод үнэ 1500 төгрөгөөр, үхрийн цул махны доод үнэ 1000-1500 төгрөгөөр хямдарсан. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 17.1 тонноор нэмэгдэж 95.1 тонн мах нийлүүлэгдсэн байна.

“Таван Эрдэнэ”, “Хороолол”, “Барс-2”, “Хархорин” зах:

Хонины ястай мах 6500-8800, хонины цул мах 8500-9000,  үхрийн ястай мах 9000-11000, үхрийн цул мах 10000-12500, адууны мах 8300-9500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Үүнийг мөн өмнөх өдрийнхтэй харьцуулахад,  “Хороолол” захад хонины ястай мах 300 төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн ястай мах 1200 төгрөгөөр, “Таван Эрдэнэ ” захад үхрийн ястай мах 1000 төгрөгөөр хямдарсан байна.  “Хархорин” захад хонины ястай махны доод үнэ 300, үхрийн цул махны доод үнэ 500 төгрөгөөр хямдарсан байгаа юм. Харин үхрийн ястай мах 500 төгрөгөөр нэмэгджээ. “Орхон” захад хонины цул мах 500 төгрөгөөр нэмэгдсэн бол адууны цул мах 500 төгрөгөөр хямдарчээ.  “Гэгээ” захад үхрийн ястай мах 500 төгрөгөөр хямдарсан байна. Хархорин захад өнөө өглөөний байдлаар 8.5 тонн мах нийлүүлэгджээ.

Мөн тус захуудад Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд 1400-1600, нэгдүгээр гурил  1200-1300, хоёрдугаар гурил 900-1000, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2300-2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 2000-2500, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

“Нарантуул-2”, “Юмт бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зах:

Хонины ястай мах 7300-8000, хонины цул мах 8300-8500,  үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8500, ямааны мах 7700 төгрөгийн үнэтэй байна. Нарантуул-2 захын махны жижиглэнгийн үнийн өмнөх өдрийнхтэй харьцуулахад үхрийн цул махны үнэ 500-1000 төгрөгөөр хямдарсан бол  ямааны мах 500 төгрөгөөр нэмэгдсэн. Бөөний үнийг өмнөх өдрийн үнэ ханштай харьцуулахад хонины махны доод үнэ 100 төгрөгөөр, хонины махны дээд үнэ 300 хямдарсан байна. Харин үхрийн махны доод үнэ 700 хямдарсан байгаа бол адууны мах дээд үнэ 200 төгрөгөөр хямдарчээ.

“Алтан тариа” дээдийн дээд гурил 2000-2200, дээд 1500-1600, нэгдүгээр гурил 1250-1300, хоёрдугаар гурил 850-1000, цагаан будаа 2000-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 2600-3500, Хятад сонгино 1500-1800, өндөг 250-400 төгрөгийн үнэтэй байна.  Монгол луувангийн жижиглэнгийн үнэ 1800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгджээ. Монос, Гэрэлт Сэмбэрүү, Мөнхийн Золбоо, Тулгат эмийн санд нэг удаагийн амны хаалт 300-350, гар ариутгагч шингэн савлагаа, хэмжээнээс хамаарч 1500-5000, спирт 22000 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байдаг “Асио”, “Амгалан”, “Офицер”, “Баялаг-Ундраа” зах:

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8300, хонины цул мах 8500-9200,  үхрийн ястай мах 9000-11000, үхрийн цул мах 10900-12500, адууны мах 7500-9000, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд 1500-1650, 1 дүгээр гурил 1300-1380, 2 дугаар гурил 900-1000, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

“Асио” захад Монгол сонгиныг 3500 төгрөгөөр худалдаж байсныг улсын байцаагч үнэ бууруулах шаардлага өгч 3000 төгрөг болгож бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. “Амгалан” захад монгол лууванг 2000 төгрөгөөр худалдаж байсныг улсын байцаагч үнэ бууруулах шаардлага өгч 1800 төгрөг болгож бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт байдаг “Сэлэнгэ”, “Найман нуур”, “Өрнөх хас”, “Төгөлдөр баян”, “Баялаг хийморь”, “Амны хишиг”, “Жаргалат” зах:  

“Сэлэнгэ” захад худалдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300, хонины цул мах 9000,  үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад Сэлэнгэ захад хонины ястай мах 300, хонины цул 200, үхрийн цул мах 1000, адууны ястай мах 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1500, нэгдүгээр гурил 1200, хоёрдугаар гурил 950, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2900, Хятад сонгино 1800, өндөг 380-390 төгрөгийн үнэтэй байна.

“Төглөөн”, “Түмний булаг”, “Алтан гишүүнэ”, “Арвижих мед” эмийн санд нэг удаагийн амны хаалт 300-500, даавуун амны хаалт 1000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-6000, спирт савлагаанаасаа хамаарч 1500-2000  төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүрэгт байдаг “Буянт-Ухаа”, “Вэлл март”, “Бум” зэрэг зах, дэлгүүр:

Буянт-Ухаа захад худалдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8800,  үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 9300, ямааны мах 7300 төгрөг байна.

Алтан тариан дээд гурил 1700, нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэг, цагаан будаа 3000, элсэн чихэр 2800, монгол төмс 1000, монгол лууван 1500, монгол сонгино 3500, хятад сонгино 1800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.  Мэйк, Сарнайн тун эмийн санд нэг удаагийн амны хаалт 200-400, даавуун амны хаалт 1300, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-15700, спирт савлагаанаасаа хамаарч 1300 төгрөгийн үнэтэй байна.

Хэрэглэгчээс ирүүлсэн “Хан-Уул дүүрэгт байдаг Буянт-Ухаа захад аарц үнэтэй байна” гэх гомдлын дагуу тус захад хяналт шалгалтыг хийсэн. Цагаан идээний лангууны худалдагч 1 кг аарцыг 5000 төгрөгөөр худалдан авч 6000 төгрөгөөр худалдаж байгааг баримтжуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангаж ажилласан.  ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д өнөөдөр 12 цагийн байдлаар 115 утсанд 16, чатботод 6, и-баримт апликэйшнээр 3, дуут шуудангаар 4 иргэн ханджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.