Шалгалтаар хүн хоорондын зай бариагүй зөрчил илэрчээ

2020-12-8 Нийслэл

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналт шалгалтын албан хаагчид өчигдөр нийтийн тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 52 автобусанд хүн хоорондын зай бариагүй, 7 автобус гар ариутгагчгүй байжээ.

Коронавируст (Ковид-19) халдварт цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Нийтийн тээврийн автобусанд зай барьж, нэг автобусанд 10-15 хүн зорчих, хяналтын ажилтнуудыг ажиллуулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх зорилгоор хүн ихээр зорчдог 84 байршлын зогсоолууд дээр нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагчдаас гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 9 хяналтын ТББ-ууд, хотын инженерийн байгууламжийн хэлтсийн нийт 51 албан хаагч хяналт тавин ажиллаж байгаа билээ.

Мөн автобусны буудлын ойролцоох зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд тогтмол хяналт тавьж мэдээ тайланг Нийслэлийн Онцгой Комисст 2020.11.23-ны өдрөөс эхлэн тогтмол танилцуулж ажиллаж байна.

Хяналт шалгалтын хүрээнд өчигдөр /2020.12.07-ны/ 17:00 цагийн байдлаар иргэд ихээр зорчдог нийт 58 автобусны буудлын 396 автобусанд хяналт хэрэгжүүлэхэд

Зөрчилгүй:

– нийт 344 автобус хүн хоорондын зай барьсан,

– 21 автобус хяналтын ажилтантай

– 389 автобус гар ариутгах бодисуудыг автобусанд байршуулсан,

Зөрчилтэй:

– нийт 52 автобус зай бариагүй,

– 375 автобус шалгагчгүй,

– 7 автобус гар ариутгах бодисуудыг автобусанд байршуулаагүй байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан автобуснуудад 1479 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Амралтын өдрүүдэд автобусаар зорчигчид харьцангуй бага байсан бөгөөд ихэнх автобуснууд хүн багатай, зарим нь хоосон явсан. Бүх автобуснууд ариутгалын хэрэгслүүдээ байршуулжээ.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.