2154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

2020-12-4 Гадаад харилцаа

Эх орондоо нэн яаралтай ирэх хүсэлтээ ирүүлсэн иргэдийн тоо 2154-т хүрээд байгаагаас Азид 1113, Европод 647, Австралид 95 , Африкт 4, АНУ-д 295 иргэн байна.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хуралд ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүвшин оролцож гадаадаас ирэх хүсэлтээ ирүүлсэн монголчууд болон тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр: “УОК-оос тодорхой нөхцөл байдлаас болж 11 сарын тусгай үүргийн нислэгүүдийг цуцалсан. Энэ даруйд ГХЯ-наас гадаад дахь ЭСЯ-дад чиглэл өгч визийн хугацаа нь дуусч байгаа болон орон байргүй, эдийн засгийн хүндрэлтэй болоод байгаа дэлхийн 17 улсад 100 иргэнийг бүртгэлжүүлж нэгтгэж аваад байна. Энэх оны 4 дүгээр сараас бид гадаадад гацсан, орон байргүй, санхүүгийн хүнд байдалд орсон Монгол Улсын иргэддээ НҮБ-ын Олон улсан шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран 544 иргэнд туслалцаа үзүүлж эх оронд нь Тусгай үүргийн нислэгээр ирүүлсэн. Тэр хүмүүст ингэж туслахад ОУШХБ-аас гадна олон улсын донор байгууллагууд, тухайлбал, ЮНИСЕФ, Европын холбоо, Англи, Чех, Герман Норвеги, Швейцарь улсын Засгийн газрууд бидэнтэй хамтарч ажиллаж тусалсан. Уг ажилд нийтдээ 2,1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Өнөөдрийн байдлаар ГХЯ-ны авсан мэдээллээр эх орондоо нэн яаралтай ирэх хүсэлтээ ирүүлсэн иргэдийн тоо 2154-т хүрээд байгаагаас Азид 1113, Европод 647, Австралид 95 , Африкт 4, АНУ-д 295 иргэн байгаа. Эдгээр иргэнийг нөхцөл байдалтайгаа уялдуулаад, ялангуяа дотоодын халдвар болон тэдний хавьтлуудыг тусгаарлах байранд байрлуулж байгаа энэ нөөц боломжтой зохицуулж, ойрын хугацаанд 2-3 нислэг зохион байгуулахаар судлаж байгаа гэдгийг хэлье. Өнгөрсөн сард тийз нь баталгаажсан байсан иргэдийг тэргүүн ээлжинд үйлдэгдэх нислэгт хамруулна.

Бид өнгөрсөн хугацаанд нийтдээ 107 нислэг үйлдэж, 27184 иргэнийг эх оронд нь ирүүлсэн байгаа. Харин 11 дүгээр сард яаралтай ирэх иргэдийн тоо огцом буурсан ч тусгай үүргийн нислэгүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор ирэх хүмүүсийн тоо харьцангуй нэмэгдлээ. Бид гадаадад гацсан зарим нэн хүндрэлтэй иргэдийн асуудлаар өчигдөр ОУШХБ-тай цахим уулзалт хийж, хэрхэн ажиллах талаар ярилцсан.

Бас нэг чухал асуудлыг мэдээлэхэд, 11 дүгээр 20-ноос Монгол Улсаас БНХАУ руу тээвэрлэх ачаа тээвэр, ялангуяа нүүрсний экспортод хязгаарлалт тавьж эхэлсэн. Тэгэхээр ачаа болон нүүрсний тээвэрлэлтийг ойрын үед хэвийн болгох талаар ГХЯ-наас энэ өдрүүдэд шургуу ажилласны үр дүнд Хятадын талаас нааштай хариу өгч байна. Жишээ нь, бид урьдчилсан байдлаар Замын-Үүдэд 2 талдаа ачаа тээвэрлэлт хийлгэхээр крантины бүсэд 50, 50 жолооч байлгаж явуулахаар болов. Монгол Улсад хийгдсэн PSR шинжилгээг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрээд, үргэлжлүүлээд ажиллаж байгаа гэдгээ онцолж байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.