Нэг хоногт 79 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

2020-12-1 Мэдээ, мэдээлэл

 

 

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Онцгой дэглэмийн үед согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон ч архидан согтуурсан цөөнгүй зөрчил гарч байна.

Өчигдөр /2020.11.30/ гэхэд 79 хүнийг эрүүлжүүлэх байрт саатуулсан бол согтуугаар автомашин жолоодсон 18 жолоочийг илрүүлжээ. Мөн хүний биед халдсан хэрэг 16 бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр нийт 683 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний 289 нь зөрчлийн, 6 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 53 дуудлага ирсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.