“АСУУДАЛ, ШИЙДЭЛ” илтгэл, ур чадварын тэмцээн болно

2020-11-6 Нийслэл
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, нийслэлийн 171 хорооны хамтарсан багийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Асуудал Шийдэл” ур чадварын тэмцээн маргааш Нийслэлийн иргэний танхимд болно.
Нийслэлийн 9 дүүрэг, 171 хорооны хамтарсан багийн 1140 гишүүдийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэг, шилдэг зөвлөгөө мэдээлэл, сайн туршлагаа харилцан солилцох, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой энэхүү уралдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
Энэ жилийн ур чадварын уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монголын Мэргэжлийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Ур чадварын энэхүү уралдаанд есөн дүүргийн 171 хороо хоёр үе шаттай өрсөлдөн нийслэлийн шилдэг хамтарсан багийн өрсөлдөөнд есөн хороо шалгараад байгаа аж.
Үүнд:
– СХД 3-р хорооны хамтарсан баг
– ХУД 9-р хорооны хамтарсан баг
– ЧД 9-р хорооны хамтарсан баг
– БХД 1-р хорооны хамтарсан баг
– БНД 5-р хорооны хамтарсан баг
– БГД 8-р хорооны хамтарсан баг
– СБД 1-р хорооны хамтарсан баг
– БЗД 27-р хорооны хамтарсан баг
– НД 2-р хорооны хамтарсан баг
Дашрамд дуулгахад, ур чадварын уралдааны үеэр хорооны хамтарсан багийн гишүүдийн илтгэлийн уралдаанд өрсөлдөж байгаа гурван шилдэг илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.