Нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан маргааш /2020.12.01/ олгоно. Тодруулбал, 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох аж.
Covid-19 халдвар нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Үүнд, нэн түрүүнд банкин дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлэн ажиллав. Мөн улсын хэмжээнд 32.159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.