Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хязгаарлалтад багтаагүй ААН-үүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

2020-11-30 Нийслэл

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. 

Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа.

Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч хотоос гарсан байна.

Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.