УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд Дундговь, Говьсүмбэр аймгийн онцгой комиссуудад нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, бээлий, 40 мянган амны хаалт болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдад зайлшгүй шаардлагатай зүйлсээ хадгалах аранз, амин дэмийн бүтээгдэхүүн хандивлалаа.
2020 оны арваннэгдүгээр сарын 29-ны байдлаар дотоодын халдвар 341 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 784 болоод байгаа билээ.
Иймд, иргэн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, холбогдох байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийгөө болон гэр бүл ойр дотныхоноо халдвараас хамгаалан хамтын хүчээр цар тахлыг даван гарахыг гишүүний ажлын албанаас уриалсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.