Уг тусламжид дотуур байранд байрлаж байгаа төр, хувийн хэвшлийн 15 сургуулийн 850 гаруй суралцагч хамрагдав. НҮБ-ын Хүн амын сангаас Ковид-19 цар тахлын үед дотуур байранд байрлаж байгаа суралцагчдыг халдварын аюулаас сэргийлэх, дархлааг дэмжих, орчны эрүүл ахуйг бүрдүүлэхэд түлхүү анхаарч дэмжлэг үзүүллээ.