Орчуулагч Д.Цэрэндулам “Бөөгийн домог”-ийг итали хэлнээ орчуулжээ

2020-11-27 Мэдээ, мэдээлэл

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзанын 2010 онд хэвлэгдсэн “Бөөгийн домог” роман итали хэлнээ орчуулагджээ.  Роман  “Feltrinelli”, “Mondadori”, “Hoepli”, “IBS”, “Amazon”, “Libreria Universitaria” зэрэг Италийн бүх номын дэлгүүр, цахим худалдааны гол сүлжээнд байршаад байна.

10 жилийн өмнө хэвлэгдсэн тус романыг орчуулагч Дуламдоржийн Цэрэндулам орчуулсан байна. Уг бүтээл нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман юм.

Г.Аюурзана уг романаа туурвихын тулд гурван жил дараалан Байгаль нуурыг зорьж, судалгаа хийн бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, тэдний хайр дурлалын тухай өгүүлсэн байдаг.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.