Эх болсон дэлхийгээ л хайрлаж яв

2023-04-14 Амрах агшин


Францын 93 настай өвгөн Covid~19 халдвар аван эмнэлэгт хүргэгджээ. 24 цагийн турш амьсгалын аппарат хийх болов. Хэдэн өдрийн дараа бие нь сайжирч 24 цагт хэрэглэсэн аппаратны үнэ 500.000 франк төлөх тооцооны хуудсыг эмнэлгийн ажилтан үзүүлэв. Гэтэл өвгөн нулимс урсган уйлж эхлэв. Эмч өвгөн дээр ирээд эмнэлгийн төлбөрийн хуудас хараад уйлаад хэрэггүй гэж тайвшруултал “Би тооцооны хуудас хараад уйлсан юм биш би бүгдийг төлж чадна. 24 цагт аппарат хэрэглээд 500.000 франк төлөх нь үнэн. Харин би 93 жилийн турш дэлхий ертөнцөөс өгсөн агаарыг амьсгалангаа нэг ч мөнгө төлж байгаагүй. Дэлхий ертөнцөд би энэ амьдралын төлөө хичнээн их өртэй бол? мэдэж байна уу ” гэхэд сонсож байсан эмч тэргүүнээ мэхийн уйлж эхлэв.

Бидэнд агаарыг, нар, сар хэмээх гэрэлтүүлгийг, үзэсгэлэнт байгалийг, бороо хурыг өгснийхөө хариуд ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ямар нэг төлбөр нэхээгүй ээ…

Тиймээс бид уул ус газар шороо, ургамал амьтан, дэлхий ертөнцөө нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж бохирдуулж бузарлахгүй явцгаая!

 

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.