Нийтийн тээврийн автобусуудыг үйлчилгээнд гарахаас өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хүн хоорондын зайг бариулах тусгай тэмдэглэгээг автобусны суудлууд дээр тавьсан байна.
Нэг автобусанд 10-12 хүн л сууж зорчино. Хүн хоорондын зай барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид хяналт тавин ажиллах аж.
Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийнхүү сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хоорондын зайг ойртуулсан байна. Нэг чиглэлийн автобус 3-5 минутын зайтай иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.