UB Parking аппликэйшн ашиглан гар утсаараа дамжуулан зогсоолын зай багтаамжийг харах боломжтой болжээ.
Тухайлбал, “Централ таур”-ын зүүн талын зогсоолыг уг системд холбосон бол Хангарди ордны орчим зогсоолыг нэгдсэн системд оруулах юм. Мөн энэ онд багтаан Бага тойруу орчмын зогсоолыг нэгтгэх юм байна.
Ингэснээр жолооч нар зогсоол хайж цаг алдахгүйгээр гар утаснаасаа зогсоолын зай талбайг харж болох боломж нээгдэж байгаа юм.
Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чинзориг “UB Parking аппликэйшны тусламжтай жолооч нар тухайн очих гэж буй байршилд зогсоолын зай талбайг харж, урьдчилан захиалах боломжтой” гэдэг мэдээллийг өгөөд буй. Харин төлбөрөө тухайн зогсоол руу орохдоо төлнө. Зогсоолын цаг хамгийн багадаа 30 минут бол хоёр цаг хүртэл түрээслэх боломжтой аж. Ингэснээр нэг зогсоолд ойролцоогоор өдөрт 5-6 автомашин сэлгэж зогсох боломжтой болжээ.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30400
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.