Цахим залилангаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2020-10-28 Мэдээ, мэдээлэл

 

 

 

 

Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/, Монголбанк, Гломт банк хамтран “Ятгах тусам нягтал-3” аяны нээлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр “Өнгөрсөн арван жилийн хугацаанд залилангийн гэмт хэргийн улмаас нэг их наяд 294 тэрбум 850 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нь ихэвчлэн иргэдийн эд хөрөнгийн өмчлөх эрхээс учирсан хохирол юм. Өмнө нь зохион байгуулагдсан хоёр аяны хүрээнд 2019 оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 19.2 хувиар буурсан эерэг үр дүн гарсан. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг 2016 онд огт бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2019 онд зөвхөн цахим гэмт хэргийн залилангийн улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Залилах гэмт хэргийн хохирогчдын 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ мөнгөний урсгал нь Монгол Улсын хилийн гадагшаа чиглэж байх жишээний. Тиймээс “Ятгах тусам нягтал-3″ аяныг цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлж байна. Нэг ч гэсэн иргэн эд хөрөнгө, санхүүгээрээ хохирохгүй байх нь энэ арга хэмжээний үр дүн юм” гэлээ.

Мөн энэ үеэр Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг дараах мэдээллийг тодруулав.

Тэрбээр “Цахим орчин эрчимтэй хөгжиж байгаа учраас үүнийгээ даган төлбөр тооцооны хэрэгсэл даган хувьсаж байна. Монголбанкнаас төлбөрийн системийн шинэчлэлийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Тухайлбал, 2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төлбөрийн системийн нууцлал аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төлбөрийн Т картыг нэьвтрүүлсэн. Т карт нь мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангасан хулгай болон луйврын гүйлгээний эрсдлийг бууруулах давуу талтай юм. Монголбанкнаас тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.