Шинэ Nokia 3310 ирэх долоо хоногт худалдаанд гарна

2017-05-18 Ертөнц

Бат бөх чанараараа олонд танигдсан  Nokia 3310 гар утсыг Финландын HMD Global стартап компани шинэчлэн зах зээлд гаргахаар зэхэж байна.

Анхны хувилбараасаа жижиг, хөнгөн болсон шинэ утас нь 2.4 инчийн өнгөт дэлгэц, 2 мегапикселийн арын камер, 16 MB хадгалах байгууламж, 32 MB хүртэл өргөтгөх боломжтой MicroSD картны оролт, LED гэрэлтэй бүтээгджээ.

Улаан, шар өнгөтэй загварууд нь гялгар материалаар бүтээгдсэн байх бол хөх, саарал нь бүрзгэр (matte) хийцтэй байна. Нэг цэнэглэлтээр 22 цаг ярих боломжтой, идэвхгүй нөхцөлд 31 хоног цэнэгээ хадгална.

Мэдээж алдарт Snake (могой) тоглоомыг суулгажээ

Мэдээж алдарт Snake (могой) тоглоомыг суулгажээ

Шинэ Nokia 3310 Британид тавдугаар сарын 24-нд 49.99 паундын үнэтэй гарахаар болжээ. Харин Нидерланд, Бельгид зургаадугаар сарын 5-наас, Германд тавдугаар сарын 26-наас 59.99 еврогийн үнэтэй худалдаалагдаж эхлэхээр болсон байна.

Г.Пүрэвсүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.