МУИС-ийн номын санд ховор ном болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Уг үзэсгэлэн энэ сарын 12-14-ний хооронд хүн бүрэнд нээлттэй хүрэх юм. Тус номын санд хадгалагдаж байгаа болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлүүд, Монголын нууц товчоон хэвлэлүүд, Монголын Ганжуур, Данжуурын боть, гар бичмэл зэрэг 400 гаруй бүтээлүүдээс бүрджээ.
МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар уг үзэсгэлэнгийн талаар “МУИС-ийн номын санд, сургуулийн тэнхимүүдэд, профессоруудад хадгалагдаж байгаа ховор, хуучин номын үзэсгэлэнг гаргаж байна. Тухайн улсын соёлыг таниулахад аль номын санд ямар үнэ цэнтэй ном хадгалагдаж байгаа нь чухал үүрэгтэй байдаг. Уг үзэсгэлэнг дэлгэж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ Монгол хэл, соёлтой холбоотой асуудал зөвхөн бидний асуудал биш, дэлхий дахинаа байгаа монгол үндэстний асуудал юм. Энэ хүрээнд үндэстний түүчээ болох соёлын асуудлыг хөндөж, монгол соёлоо улам хайрлаж, түгээн дэлгэрүүлж, онцгой анхаарч ажиллах ёстой. Уг арга хэмжээ зөвхөн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй МУИС-ийн номын сан Монгол, хэл бичгийн танхимтай болох ёстой гэж харж байна. Өөрөөр хэлбэл олон улсын эрдэмтдэд номын сангаас эртний бүтээл, сурвалжийг судлах боломж бүрдүүлэх, дэлхий нийтэд таниулдаг байх хэрэгтэй. Энэ ч утгаараа Монгол Улсад монгол хэл, бичгийн хамгийн чухал баримт байдаг гэдгийг дэлхий ертөнцөд таниулах ажлыг эхлүүлж байна. Монгол үндэстэн монгол хэлний гал голомт гэдгийг одоо ч, цаашид ч харуулах болно. Хэдий өнөөдрийн үзэсгэлэн жижигхэн мэт боловч агуулгын хувьд асар дэлгэр гэж үзэж байна” хэмээн ярилаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.