Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-дэд зөрчлөө арилгах хугацаа өглөө

2020-08-28 Нийслэл

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар Нийслэлийн агаарын чанарын бүсэд үйл ажиллагаа явуулж буй түүхий нүүр түлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын зуухыг шалгах ажлыг зохион байгуулж 22 аж ахуйн нэгжийн 70 орчим зуухыг 2020.08.20-2020.08.27-ны өдрүүдэд шалгасан. Өнөөдөр ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга хурандаа И.Даваажамъяан, НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шалгалтын дүнтэй танилцлаа.

Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагууд нийтлэг Нүүрс, үнс хадгалах зориулалтын сав, агуулах байхгүй, түүхий нүүрс хяналтын камергүй зэрэг зөрчил дутагдалтай байсныг танилцууллаа. Хотын Ерөнхий менежер илэрсэн зөрчлийг 9 сарын 10-ны дотор бүрэн арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч дахин зөрчил давтагдвал түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрлийг шууд цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.