Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт нэгэн иргэнээс “Жин туул” компанийн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх гомдол иржээ.
Уг гомдлын дагуу “Жин туул” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон зөрчлийг илрүүлсэн байна.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн үйлдвэрлэлд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаат албан даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавьжээ.